top of page

Оршин суугчдаа "Хөндлөнгийн аудит" хийлгэж СӨХ-ныхоо асуудлаа цэгцлүүлээрэй.

  • Writer: UB audit
    UB audit
  • Apr 21
  • 1 min read

Өнөөдөр СӨХ-ны хөндлөнгийн аудитын талаар мэдээлэл оруулж байна.

Нэлээд гүй хүмүүс СӨХ-д хөндлөнгийн аудит хийлгэх тухай холбогдож асууж лавлан хаана хандах вэ хэмээн асууж тодруулж байна. Асууж байгаа хүмүүсийн 99 хувь нь оршин суугчид байна. Энэ байдлаас харахад СӨХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд улмаар СӨХ-ны өөрийнх нь үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлт гаргаж судалгаа хийж ажил хэрэг болгох ёстой юм байнаа гэж ойлгож байна.

Нэг сонин тал нь бараг СӨХ-ны Удирдлага болох УЗ, ХЗ, Гүйцэтгэх удирдлага бараг холбогдохгүй байгаа нь хачирхалтай санагдаж байна шүү.

  1. Аудит хийлгэхийн тулд эхлээд хаана хандах тухай асуултанд хариулт өгөхөд эхлээд УЗ, ХЗ, дүүргийн СӨХ хариуцсан мэргэжилтэн, СӨХ-ны холбоо, 1111 рүү хандсаны дараа хандаарай.

  2. Оршин суугчид нэгдэж нийлж асуудлаа шийдүүлээрэй.


    Аудитаар юу шийдэгдэх вэ гэвэл:

    1. Танай СӨХ-ны санхүү, татварын тайлан үнэн зөв байгаа эсэхэд дүгнэлт гаргаж зөвлөгөө өгнө.

    2. Танай оршин суугчдын авлагын үлдэгдлийг үнэн зөв гаргах ба санхүүгийн тайлангаасаа хэрхэн зөрж байгааг гаргаж өгнө.

    3. Танай СӨХ-ны мөнгөний орлого, зарцуулалт хэрхэн явагдаж байгаа татварын баримттай тулган баталгаажуулна.

    4. Мөнгөн урсгалыг гаргаж тайлагнана.

    5. Хэн хэрхэн хэзээ хэдэн айл өрх СӨХ-ийн мөнгөө төлж байгаа, хэн төлөхгүй байгаа, яагаад төлөхгүй байгаа талаар гаргаж өгнө.

Одоо СӨХ-тэй холбоотой хуулийн төсөл явж байгаа шүү төлбөрөө төлөөгүй айл өрхүүдийг Монголбанкны мэдээллийг санд оруулна гэвэл асуудал нэлээд тавигдах учраас эртхэн санхүүгийн асуудлаа шийдэж хэн хэдэн төгрөгийн авлага, өглөгтэй байгаа тодруулж байгаарай нэг л өдөр хууль хэрэгжиж эхэлнэ шүү.



Амжилт. Оршин суугчдаа эрхээ эдэлж үүргээ биелүүлээрэй.

Comments


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page