Эрхэм санхүүчид, компанийн захирлууд, санхүүгийн шинжээчид та бүхэнд ХХОАТ-ын Хялбаршуулсан тайланг хэн, хэзээ, яагаад, ямар учраас тайлагнах талаар мэдээлэл оруулж байна. Эрхэм та шалгуурт нийцэж байвал гялалзаарай.
1. Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 13-ний өдрийн А/125 тоот тушаалаар батлагдсан "Хувь хүний орлогын албан татварын хялбаршуулсан тайлан" 1 дүгээр, "Хувь хүний орлогын албан татварын хялбаршуулсан тайлангийн маягтыг нөхөх заавар"-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсан.
2. "Хувь хүний орлогын албан татварын тухай хууль"-ийн 27 дүгээр зүйлийн 27.2-т заасны дагуу албан татвар төлөгч нь Хялбаршуулсан тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ний дотор өссөн дүнгээр жилд 1 удаа гаргаж, төгрөг мөнгөөр тайлагнана.
3. Хуулийн 27.2-т буюу хуулийн
15.1. Үйл ажиллагааны орлого
15.6. Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлого
16.1.1 Хөрөнгө ашиглуулсны, эсхүл түрээслүүлсний нийт орлогоос тухайн хөрөнгийг ашиглуулах, эсхүл түрээслүүлэхтэй холбогдон гарсан баримтаар нотлогдох зардлыг хассан зөрүүгээр
17.1.2 Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогоос доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хассан дүнгээр
17.1.3 хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлогоос уг хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдох бусад зардлыг хассан дүнгээр орлогыг тус тус тодорхойлж татварын албанд хүргүүлнэ.
Таны тодорхойлсон албан татвар ногдуулах орлогод 1 хувиар албан татвар ногдуулна.
Ногдуулсан татварыг дараа сарын 15-ний өдрийн дотор төсөвт төлнө.
4. ХХОАТ-ын Хялбаршуулсан тайланг Маягт ТТ-06-ХГ маягтаар тайлагнана.
Comments