Өглөөний мэндээ. Өнөөдөр худалдан авалтыг хэрхэн хүлээн зөвшөөрөх талаар дансны бичилт болон бусад мэдээллийг оруулж байна.
Бараа, ажил, үйлчилгээ гэж юу вэ?
Нэмэгдсэн өртгийн тухай хуулинд дараах байдлаар тодорхойлсон байдаг:
"Бараа" гэдэг нь мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг
"Ажил" гэдэг нь Иргэний хуулийн Гучин нэгдүгээр бүлэгт заасан "ажил гүйцэтгэх" гэснийг
"Үйлчилгээ" гэдэг нь бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг
Худалдан авалт гэдэг нь энгийн үгээр тайлбарлахад бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас бий болдог хөрөнгийн гадагшаа урсгал юм.
Худалдан авалтаар орж ирж байгаа ибаримтанд анхаарах зүйлүүд:
Тухайн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын үйл ажиллагааны чиглэлд хамаарч орлого олж байгаа бол бараа, түүхий эд, борлуулахад бэлэн бараагаар
Тухайн үйл ажиллагааг явуулж орлого олоход чиглэгдэж байгаа бол зардалд
Ерөнхий удирдлагын зардалтай холбоотой бол ангилан зардалд
Үндсэн хөрөнгө бол хувь тэнцүүлэн бүртгэж худалдан авалтандаа тусгах
Харилцах дансны гүйлгээ бүрийг хянан шалгаж худалдан авалтын ибаримттай тулган шалгаж бүртгэх
Харилцахаар гараагүй гүйлгээнүүдийг бэлэн мөнгөөр гарсан эсэхэд анхаарч бүртгэлд тусгах хэрэгтэй байна.
Худалдан авалтын баримтыг байгууллага, ХУВЬ ХҮН НӨАТ-тэй болон НӨАТ-гүй дүнгээр бичнэ.
Шинэхэн нягтлан бодогч нар маань НӨАТ-тэй худалдан авалтыг дагаад бичээрэй.
НӨАТ төлөгч бол:
2. НӨАТ төлөгч байгууллага НӨАТ байгууллага руу ибаримт бичсэн бол
3. НӨАТ төлөгч биш байгууллага НӨАТ төлөгч байгууллагаас ирсэн худалдан авалтыг ингэж бүртгэнэ:
4. НӨАТ биш төлөгч байгууллага НӨАТ байгууллага руу ибаримт бичсэн бол
Асуух зүйл байвал бидэнтэй холбогдоорой.
Comments