top of page
Search

ХЗХ-ны и-баримтын нэгтгэл


И-баримт буюу төлбөрийн баримт гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хэлнэ.


Татварын Ерөнхий хууль:

  • 74.5.1.бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар;

  • 74.5.2.бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол орлогын үнийн дүнгийн 20 хувиар.

  • 75.1.1.энэ хуулийн 13.1-13.3, 18.1.8 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

Зээлийн хүүгийн төлөлт хийсэн гишүүн бүрт и-баримтыг саадгүй хялбар амархан асуудалгүй олгож байгаарай.


Таны олгож байгаа и-баримтаар танай ХЗХ-ны орлого нотлогдон тайлагнагдаж харин худалдан авалт хийсэн и-баримтаар танай хоршооны зарлага баталгаажна.


И-баримтын нэгтгэл хүснэгт:



Файл хэлбэрээр байгаа татаж авч ашиглаарай.




0 comments

Comments


bottom of page