ХЗХ-ны баримт бичгийн бүрдүүлэлтийн мэдээллийн жагсаалтыг оруулж байна.
"ХЗХ-ны тухай хууль"-д:
“хадгаламж, зээлийн хоршоо” гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;
“хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгө” гэж тухайн хадгаламж, зээлийн хоршооны активаас өр төлбөрийг хассан зөрүү буюу гишүүдийн оруулсан хувь хөрөнгө болон нөөцийн сан, бусад сан, хандив, тусламж, хуримтлагдсан орлогын нийлбэрийг;
“хадгаламж, зээлийн хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө” гэж хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнээр элсэхэд оруулах тухайн хоршооны дүрмээр тогтоосон мөнгөн хөрөнгийг;
“нэгдмэл сонирхолтой этгээд” гэж хадгаламж, зээлийн хоршооны гишүүн, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл болон зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтантай эд хөрөнгө, садан төрлийн зэрэг хувийн ашиг сонирхлын холбоо бүхий этгээдийг
"ААНОАТ-ын тухай хууль"-д: Аж ахуй нэгж:
"аж ахуйн нэгж" гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод, гадаадын хуулийн этгээдийг;
Мөн хуулийн 15.1.12 -т "Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал"-д:
хадгаламж, зээлийн хоршооны зээлийн эрсдэлийн санд, бусад үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны болзошгүй эрсдэлээс хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгө
Мөн хуулийн 16.1.11 -т "Албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал"-д:
банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн зээлийн эрсдэлийн сангаас хаасан зээл
Мөн хуулийн 18.10 -т "Албан татвар ногдох орлогыг тодорхойлох"-д:
Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах, хадгаламж зээлийн хоршооны зээлийн эрсдэлийн сангийн албан татвар ногдох орлогоос хасагдсан зээлийг эргүүлэн төлсөн бол ийнхүү төлөгдсөн зээлийн дүнд энэ хуульд заасны дагуу албан татвар ногдуулна.
"НӨАТ-ын тухай хууль"-д "Албан татвараас чөлөөлөх"-д:
банкны болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүү, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.4-т заасан хүү, хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл, санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ;
ХЗХ-ны бичиг баримтын жагсаалт:
Файл хэлбэрээр байгаа татаж авч ашиглааарай.
댓글