top of page
Search

Хандивын бүртгэл


Өнөөдөр та бүхэнд хандив гэж юу хэлдэг, яаж бүртгэдэг талаар оруулж байна.


"Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд " Хандив" гэдэг нийтийн албан тушаалтанд тодорхой зориулалтаар, үнэ төлбөргүй, эсхүл нийтэд санал болгож байгаа хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлттэй үнээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө шилжүүлэх болон үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ гэж заасан байна.


Аж ахуй нэгжийн ордогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл "Албан татвар ногдох орлогоос хасагдах бусад зардал" хэсэгт :

  • өөрийн захиалгаар мэргэжилтэн бэлтгүүлэх зорилгоор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад үзүүлсэн санхүүгийн дэмжлэг

  • хөгжлийн бэрхшээлтэй Монгол Улсын иргэний үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагыг дэмжих зорилгоор өгсөн 10 сая хүртэлх төгрөгийн хандивыг

  • Спортыг дэмжих санд спортын холбоо, клубийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор өгсөн 10 сая хүртэлх төгрөгийн хандивыг

  • мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд өгсөн хандив, хөрөнгө

  • агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өгсөн хандивыг тус тус хасагдах зардалд оруулахаар хуульчилсан байна.

Тухайн хандив авсан байгууллага нь 8595 кодоор хандивыг кодлон хандивлагч байгууллага руу ибаримтыг шивж илгээснээр хандивлагч байгууллага зардалдаа "ХАНДИВ" аа бүртгэнэ.




0 comments

Comments


bottom of page