top of page
Writer's pictureUB audit

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тооцоолох нь


Эрхэм санхүүчид, компанийн захирлууд, санхүүгийн шинжээчидээ татварын чөлөөлөлт, хөнгөлөлтийн бодлого хамт бодох уу.

1. ТАТВАРЫН ЧӨЛӨӨЛӨЛТ

Жишээ: "А" ХХК Тайлант хугацаа 2023.12.31

  • борлуулалтын орлого - 80,0 сая төгрөг

  • хуульд чөлөөлөхөөр заасан үйл ажиллагааны орлого - 14,0 сая төгрөг

  • нийт хасагдах зардал нь - 62,0 сая төгрөг

/үүнээс чөлөөлөгдөх орлого олохтой холбогдон гарсан зардал 9,0 сая төгрөг/

Татварын чөлөөлөлтийн тооцоолол: Борлуулалтын орлого -Чөлөөлөгдөх орлого = Чөлөөлөлтийн дараах дүн 80,0 сая ₮ -14,0 сая ₮=66,0 сая ₮

2. ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ

Татварын хөнгөлөлтийн тооцоолол:

а. Борлуулалтын орлого-Чөлөөлөгдөх орлого=Чөлөөлөлтийн дараах дүн 80,0 сая ₮-14,0 сая ₮=66,0 сая ₮

б. Чөлөөлөлтийн дараах дүн-Хасагдах зардал= Татвар ногдуулах орлого 66,0 сая ₮- 53,0 сая ₮= 13,0 сая ₮ 13,0 сая ₮*10%=1,3 сая ₮

в. Ногдсон татвар - Хөнгөлөгдөх татвар=Төсөвт төлөх татвар Хэрэв ААНОАТ-ын тухай хуулийн дагуу 90% ийн хөнгөлөлт эдэлнэ гэж тооцоолбол: 1,3 сая ₮*90%=1,17 сая ₮ - хөнгөлөгдөх татвар 1,3 сая ₮- 1,17 сая ₮=0,13 сая ₮-ийн татварыг төлөхөөр байна.


Comments


bottom of page