top of page

Татварын хөнгөлөлт

  • Writer: UB audit
    UB audit
  • Dec 19, 2025
  • 4 min read

Updated: Dec 22, 2025

Таньд өнөөдөр ААНОАТ-ын тухай хуулийн 22.5 дахь заалтуудын тухай мэдээлэл оруулж байна.

Таны дараах орлогод татварын хөнгөлөлт үзүүлнэ:

  • аймаг, хот, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, хот, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь тухайн орон нутагт бүртгэлтэй, орон нутгийн татварын албатай харьцдаг, ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж байгууллага албан татвар төлөгчийн тухайн аймаг, хот, сумын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас олсон үйл ажиллагааны орлогод заасан албан татвар ногдох орлогод ногдох албан татварыг аймаг, хот, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, хот, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, хот, суманд 90 хувиар

  • нийт 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн ажиллагчдын гуравны хоёр ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох тухайн төрлийн албан татварыг

  • байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд ээлтэй техник, тоног төхөөрөмжийг борлуулсан орлогод ногдох албан татварыг;

  • улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш таван жилийн хугацаанд Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.1-д заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг;

  • Биеийн тамир, спортын тухай хуулийн 26.2-т заасан стандартыг хангасан спортын барилга байгууламж, спортын заал, талбай, дэд бүтцийг барьж байгуулсан аж ахуйн нэгж тухайн спортын барилга байгууламж, спортын заал, талбайг ашиглаж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд ашиглалтын үйл ажиллагаанаас олсон 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг

  • хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг

  • чөлөөт бүсэд зориулсан эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтцэд 500.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг

  • чөлөөт бүсэд агуулах, ачиж буулгах байгууламж, зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад 300.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг;

  • тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээний орлогод ногдох албан татварыг;

  • үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар:

  • албан татвар төлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх дулаан, цахилгаан үйлдвэрлэх төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар хөнгөлнө.

  • тур оператор байгууллагын үйл ажиллагааны орлого

  • улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш гурван жилийн хугацаанд гарааны компанийнаялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, хөгжүүлэх үйлчилгээний орлогод ногдох албан татварыг

  • цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлнө.

  • oрон нутагт шинээр барьсан нийтийн зориулалттай орон сууц борлуулсны орлогод ногдох албан татварыг нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Дархан-Уул болон Орхон аймгийн төвийн сумын хилийн цэсийн дотор 2024-2026 онд 50 хувиар, 2027-2029 онд 20 хувиар, эдгээрээс бусад аймаг, сумын хилийн цэсийн дотор 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар;

  • нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг болон аймаг, сумын хилийн цэсийн дотор баригдсан нийтийн зориулалттай орон сууцны барилгад хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар;

  • дотоодын үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар;

  • гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагын тухайн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувиар;

  • гэр хорооллыг орон сууцжуулах ажилд зориулан гэрээний дагуу газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхээ гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагад борлуулсан, шилжүүлснээс олсон орлого

  • Органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсэн эхний таван жилд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлнө

  • соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн үндсэн үйл ажиллагаанд ногдох орлогын албан татварыг эрх бүхий байгууллагад бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах эхний 3 жилд 90 хувь, дараагийн 3 жилд 50 хувиар.

  • албан татвар төлөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасан импортыг орлох, экспортыг дэмжих төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 5 жилийн хугацаанд 90 хувиар.


Дээрх хөнгөлөлтийг дараах үйл ажиллагаа яьуулж байвал хөнгөлөлт эдлэхгүй:

ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул хийх, ашиглах, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа;

  1. согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, импортлох;

  2. тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, худалдах, импортлох;

  3. газрын тосны бүтээгдэхүүн импортлон, эсхүл дамжуулан худалдах;

  4. ярианы үйлчилгээ эрхлэх;

  5. эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх;

  6. иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх;

  7. авто зам, замын байгууламжийг барих, засварлах.



Эх суррвалж: MTA.mn

Comments


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page