Та бүхэнд Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан татварын хялбаршуулсан горим /цаашид “хялбаршуулсан горим”/-ыг ашиглах үйл ажиллагааг танилцуулж байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29 дүгээр зүйл
Өмнөх татварын жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын нийт орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс бага бол тухайн албан татвар төлөгч тухайн татварын жилийн 3 дугаар улиралд багтаан хүсэлт гаргасныг харьяалах татварын алба бүртгэж авсан тохиолдолд дараагийн татварын жилээс эхлэн тухайн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно.
Татварын хялбаршуулсан горим ашиглах албан татвар төлөгч нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байна.
Дараах албан татвар төлөгч хүсэлт гаргахгүй:
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлсэн албан татвар төлөгч;
ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах;
согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох;
тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох;
газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах.
4. Албан татвар төлөгчийн өмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохгүй.
5. Бүртгүүлсэн албан татвар төлөгч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч болсон өдрөөс эхлэн хялбаршуулсан горимоос гарна.
6. Тодорхойлсон албан татвар ногдуулах орлогод 1 хувиар албан татвар ногдуулна.
7. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхгүй, гадаад улсад ногдуулан төлсөн татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцохгүй
8. Урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу улирал бүр төлөх татвараа дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сард багтаан төсөвт төлнө.
9. Жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15.6-д заасан хялбаршуулсан горим ашиглах татвар төлөгч
Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно.
ХҮСЭЛТЭЭ хэзээ өгөх вэ?:
Албан татвар төлөгч хялбаршуулсан горим ашиглах хүсэлтийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29.1-д зааснаар тухайн татварын жилийн 3 дугаар улиралд, хувь хүн тухайн татварын жилд багтаан “Татварын хялбаршуулсан горим ашиглах хүсэлт”-ийн маягтаар харьяалах татварын албанд хүргүүлнэ.
Татварын алба нь энэ журмын 2.1-д заасан хүсэлтийг бүртгэхдээ ажлын 10 хоногт багтаан дараах шаардлага хангасан эсэхийг хянана
Comments