Өдрийн мэндээ.
Хагас жилээр санхүү, татварын тайлангаа илгээх үү ? |
Бүх аж ахуй нэгжүүд /ХХК, ХК, ББСБ, ХЗХ, ТББ, хоршоо ....... / бол ТТ-02 буюу "Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан" илгээнэ шүү.
За харин Санхүүгийн тайланг бол дараах шалгуур хангасан ААНБ илгээнэ шүү.
Сангийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр тушаал "Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу аж ахуй нэгж байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох журам"-ын 3.4.1 "Нийт хөрөнгийн хэмжээ 0.5 тэрбум төгрөгөөс дээш; 3.4.2.Борлуулалтын хэмжээ 1.5 тэрбум төгрөгөөс дээш;
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.2.1-4.2.7-д заасан 4.2.1. Гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бүх төрлийн хувьцаат компани 4.2.2. Гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр хүсэлт гаргасан компани 4.2.3. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 6 дахь хэсэг, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.6, 8.14, 8.15 дахь заалт, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиглэлээр зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага; 4.2.4. төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж 4.2.5. Эрчим хүч, дулаан, уур усаар хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийтийн үйлчилгээний байгууллага
4.2.6. улс төрийн нам, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд
заасан төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага;
4.2.7. арилжааны банкны болон тусгай зориулалтын компани, хөрөнгө оруулалтын
сан, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг
аж ахуйн нэгж, байгууллага
Эрхэм та 2023 оны санхүүгийн тайлангаа хүлээн авсан аваагүйг хянаарай
Аваагүй бол та 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа илгээх боломжгүй шүү.
Дараах эх сурвалжуудыг хараарай.
Сангийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр тушаал "Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу аж ахуй нэгж байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох журам"
Comments