Амралтын өглөөний мэндээ.
Өнгөрсөн онд бид "HOOME" тэй хамтран СӨХ-тэй холбоотой 5-6 удаагийн зөвхөн санхүүгийн ажилтнуудад сургалт хийсэн билээ сургалтууд амжилттай явсан гэж үзэж болохоор байна.
Яагаад гэвэл хүмүүс бидэнд маш их хандаж байна.
Дараах асуултууд тавьж хариулт авахыг хүсч байна. Үүнд:
СӨХ гэгч ямар байгуулага вэ
Оршин суугчид ямар эрх үүрэгтэй вэ
СӨХ-ийн Удирдах зөвлөл гэж хэн бэ, энэ хүмүүсийг хэрхэн ажиллуулах вэ
СӨХ-ийн Хяналтын гэж хэн бэ, энэ хүмүүсийг хэрхэн ажиллуулах вэ
СӨХ-ийн Гүйцэтгэх захирал гэж хэн бэ, энэ хүмүүсийг хэрхэн ажиллуулах вэ
Яагаад СӨХ ажиллахгүй байгаа
СӨХ-ийн санхүү хэнд хэрэгтэй яагаад оршин суугчдаас нуугаад байгаа
Хэн хэрхэн гомдол саналаа дэс дараатайгаар гаргах вэ
Хаана харьяалагддаг вэ
Гомдлоо хаана гаргах вэ
Оршин суугчид би юу хийж чадах вэ
Эхний асуултанд хариулт өгөх бөгөөд дараалал хариултуудыг оруулах болно:
"СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТУХАЙ" хуульд "сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог;
5 дугаар зүйл.Сууц өмчлөгчдийн холбоо
5.1.Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-ны эрх зүйн байдал нь Иргэний хуулийн 143 дугаар зүйл болон энэ хуулиар тодорхойлогдоно.
5.2.Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно.
5.3.Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулна.
5.4.Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно.
5.5.Холбоо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд банкинд харилцах данстай байна.
5.6.Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бөгөөд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна.
5.7.Хуульд өөрөөр заагаагүй бол холбоо нь гишүүдийн хүлээх үүргийг, гишүүд нь холбооны хүлээх үүргийг хариуцахгүй.
5.8.Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар, үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрхтэй.
"Иргэний хуулийн 143 дугаар зүйл болон энэ хуулиар тодорхойлогдоно" -
143 дугаар зүйл. Сууц өмчлөгчдийн холбоо
143.1.Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г байгуулна.
143.2.Зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны барилгад сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно.
143.3.Сууц өмчлөгчдийн холбоо хуулийн этгээдийн эрхгүй байна.
143.4.Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна.
143.5.Орон сууцны бүрэлдэхүүнд төрийн болон орон нутгийн өмчийн сууц байгаа бол өмчлөгчийн эрх бүхий байгууллагаас томилсон төлөөлөгч холбооны гишүүн байна.
143.6.Сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг хуулиар зохицуулна.
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail/463
留言