top of page

СӨХ-ны санал гомдол хаана өгөх вэ?

  • Writer: UB audit
    UB audit
  • Apr 18
  • 1 min read

СӨХ-той холбоотой санал гомдлыг хаана өгөх вэ гээд хүмүүс асуугаад байна. үүнд нэг мөр хариулт өгөхөөр шийдлээ.

  1. Өөрийнхөө СӨХ-ны УЗ-ийн даргад эхлээд өргөдлөө өгөх ба хариу авах хугацаагаа заавал бичээрэй.

  2. Өөрийнхөө СӨХ-ны Хяналтын Зөвлөлийн гишүүдэд буюу даргад өргөдлөө хамт өгөх ба хариу авах хугацаагаа заавал бичээрэй.

  3. Өөрийнхөө харьяа дүүргийн хариуцсан Тохижилт, нийтийн ахуйн хэлтсийн дарга нарт өргөдлөө хамт өгөх ба хариу авах хугацаагаа заавал бичээрэй.



  • Хан-уул дүүргийн: Засаг даргын Тамгын газар-н Тохижилт, нийтийн ахуйн хэлтсийн дарга Г.Туяацэцэг

  • Сүхбаатар дүүргийн: Засаг даргын Тамгын газар-н Тохижилт, нийтийн ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон

  • Баянгол дүүргийн: Засаг даргын Тамгын газар-н Орон сууц, нийтийн аж ахуй үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул

  • СХД дүүргийн: Засаг даргын Тамгын газар-н СӨХ, Орон сууц, нийтийн аж ахуй үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтэн Э.Үүрийнзаяа

  • Чингэлтэй дүүргийн: Засаг даргын Тамгын газар-н СӨХ, Орон сууц, нийтийн аж ахуй үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтэн Д.Батчимэг

  • Баянзүрх дүүргийн: Засаг даргын Тамгын газар-н СӨХ, тохижилт хариуцсан мэргэжилтэн С.Оюунтуяа гм


  1. 1111 буюу www.11-11.mn хандаарай. Маш шуурхай үйлчилнэ шүү.

5. Монголын сууц өмчлөгчдийн холбоо ТББ руу хандаад өргөдлөө бас өгнө шүү.


За эдгээр 5 байгууллагад хандаарай. Эдгээр байгууллагууд шийдэж өгнө. Таны СӨХ-той санал гомдлыг.


Амжилт манайхан.

Commentaires


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page