top of page
Search

СӨХ болон НӨАТ төлөгч биш байгууллагуудад ашиглагдах ибаримтын нэгтгэл


Өнөөдөр СӨХ-ийн нэгтгэл хүснэгтийн мэдээллийг оруулж байна энэхүү нэгтгэл мөн НӨАТ төлөгч биш байгууллагад ашиглахад нэн тохиромжтой.


Өнгөрсөн жил нилээдгүй олон СӨХ-үүдийн татварын тайлан буцаж асуудал үүсгэж дахин дахин буруу илгээх тохиолдол гарсан билээ.


Бид зөвлөгөөг ингэж өгсөн хараарай. Ингээд л орлого болон худалдан авалтаа ингээд тулгаад явчихаарай.



Энэхүү файл нь дотроо 3 хүснэгтүүд байгаа бөгөөд 1-р хүснэгт нь нийт ибаримтаар бичигдсэн орлого, худалдан авалтын нэгтгэл мөн харилцах, кассаар орсон , гарсан дүнгүүдийн зөрүүг тулган харах боломжтойгоор хийгдсэн байгаа шүү.


2-р хүснэгтэнд орлогын ибаримтын нэгтгэлийг дэлгэрэнгүйгээр харуулсан бөгөөд иргэн болон байгууллагаар тусдаа харуулсан байгаа болно.


3-р хүснэгтэнд худалдан авалтын ибаримтын нэгтгэлийг дэлгэрэнгүй харуулсан ба зардлуудын ангилал харуулахаар оруулсан байгаа.


За амжилт. Эрхэм СӨХ-ийн санхүүч дээ.

Асуух зүйл байвал бидэнд бичиж үлдээгээрэй хариулт өгөхөд бэлэн байгаа болно.


0 comments

Comments


bottom of page