Аж ахуй нэгжийн захирлууд, санхүүгийн мэргэжилтэнгүүд, нягтлан бодогч нарт зориулж тогтмол мэдээлэл оруулж байгаа билээ.
Энэ удаа Сангийн сайдын 2020 оны 46 дугаар "Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам"-д
2.5.Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээ байгуулсан аудитын компанийн нэрийн баталгаажуулалтыг санхүүгийн тайлангийн И-баланс системд хийлгэсэн байна.
Мөн журмын 3.4-т "дараах үзүүлэлтээр тайланг хянаж, хүлээн авна"
тоон үзүүлэлтүүд тооцооллын алдаагүй байх;
маягтын дагуу бүрэн, алдаагүй зөв бөглөсөн байх;
өмнөх хугацааны тайлантай уялдаж байх;
тайланг мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэсэн байх;
Мөн журмын 4-д "Санхүүгийн тайланд залруулга хийх":
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан үндэслэлээр аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа залруулга хийлгэх бол залруулга хийлгэх хүсэлт, залруулга хийлгэх болсон шалтгаан, түүнийг тусгасан баримт, тайланг хэвлэмэл байдлаар харилцагч санхүүгийн байгууллагад биечлэн тушаана.
Харилцагч санхүүгийн байгууллагын бичиг хэргийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн албан тоот, энэ журмын 4.1-д заасан баримтыг үндэслэн харилцагч санхүүгийн байгууллага тайлангийн залруулгыг ажлын 5 өдөрт багтаан хийнэ.
Жилийн эцсийн санхүүгийн тайлангийн залруулгыг дараа оны 12 дугаар сарын 20-ыг хүртэл, хагас жилийн санхүүгийн тайлангийн залруулгыг тухайн тайлант оныг дуустал харилцагч санхүүгийн байгууллага хийнэ.
Залруулсан санхүүгийн тайлангийн талаар жагсаалт үйлдэн энэ журмын 3.10-д заасан журмын дагуу хуулбарлан хэвлэмэл байдлаар ирүүлсэн санхүүгийн тайлангийн хамт архивлан хадгална.
Дээрх журмыг зөрчсөн аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Зөрчлийн тухай хуулийн 1.21. "нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг алдаа гарсан шалтгаан, залруулах аргыг тодорхой тусгасан баримт, тайланг үндэслэн залруулах, уг залруулгыг зөвшөөрсөн болон залруулга хийсэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулах, алдаа гарсан үеийн санхүүгийн тайланд тусгах замаар залруулах үүргээ биелүүлээгүй;" бол ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эх сурвалж: Сангийн яам
Comments