top of page
Search

Санхүүгийн тайлангаа хүлээн авсан эсэхийг нэг харчихаарай.

Өглөөний мэндээ.

Бид 2023 оны санхүүгийн тайлангаа илгээгээд нэлээдгүй хугацаа өнгөрөөд байна шүү. Нэг ороод харчихаарай. Ихэнхийг хүлээн авсан ч нэлээдгүй хувь нь дараах шалтгаанаар буцсан байна.

Эрхэм таны тайланг хүлээн авсан байна. Халуун баяр хүргье.


Тайлан яагаад хүлээж аваагүй юм бол.



  1. Таны бэлтгэсэн санхүүгийн тайлан дахь хувьцааны дүн буюу Өмчийн дүн ХУР систем дэх хөрөнгийн дүнгээс зөрсөн бол таны тайлан буцсан байгаа.

  2. Та тайлангаа илгээхдээ мэдсээр байж хуулийн заалт зөрчин АУДИТЫН байгууллагаа сонгож гэрээ хийж баталгаажуулаагүй бол таны тайлан буцсан байгаа.

  3. Санхүүгийн тайлангаа тэнцүүлээгүй илгээх товчийг дарж илгээсэн бол мөн л буцаж байгаа.

  4. Та санхүүгийн тайлангаа илгээхдээ тодруулгаа буруу дутуу бөглөөд илгээх товчийг дарсан бол буцаж байгаа.

За одоо тэгвэл яах вэ

Таньд боломж байгаа боломжоо ашигла. "ЗАСВАРЛАХ"


Яаж алдаагаа засах вэ?

  1. Таны бэлтгэсэн санхүүгийн тайлан дахь хувьцааны дүн буюу Өмчийн дүн ХУР систем дэх хөрөнгийн дүнгээс зөрсөн бол таны тайлан буцсан байгаа.

Энэхүү алдааг засах их амархан:

  • Сангийн яамны программ руугаа ороод "Байгуулалгын мэдээлэл шинэчлэх" хэсэг дээр дарж "ХУР" систем дэх хөрөнгийн дүнгээ хараарай.


  • Таны санхүүгийн тайлангийн өмчийн дүн өөр байна уу хараарай.

Сандралтгүй их амархан. УБЕГ-т хүсэлтээ гарган "ХУР" систем дэх хөрөнгө засварлуулна. Эрхэм та болон захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч маань очихдоо дараах материалуудыг бүрдүүлэн очно.

  • УБ 03 маягтыг бөглөөд тамга дарж гарын үсэг зурж баталгажуулан очино.

  • УБ 12 маягтыг бөглөөд тамга дарж гарын үсэг зурж баталгажуулан очино.

  • Өөрийн байгууллагын дүрмэндээ хөрөнгийн өөрчлөлт орж байгаагаа тусган шинэчлэн боловсруулж 2 хувь бэлтгээд авч очно.

  • Мөн хөрөнгө нь өөрчлөгдсөн санхүүгийн тайлангаа 1,2-р гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулан 2 хувь бэлтгэнэ.

  • Дүрмэндээ өөрчлөлт оруулж байгаа тухай хурлын тэмдэглэл, тогтоолоо мөн авч очино шүү.

  • Татварын тодорхойлолтоо E-TAX системээс авна.

Компанийн захирал болон итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх баримтуудыг бүрдүүлэн УБЕГ-т очсоноор "ХУР" систем дэх хөрөнгийн хэмжээг өөрчлөн бүртгүүлж, Нягтлан бодогч маань санхүүгийн тайлангаа илгээх товчоо дарж баталгаажуулж ТӨРИЙН сан руугаа хүсэлтээ илгээнэ. Үүний дараа баталгаажна.


2. Та тайлангаа илгээхдээ мэдсээр байж хуулийн заалт зөрчин АУДИТЫН байгууллагаа сонгож гэрээ хийж баталгаажуулаагүй бол таны тайлан буцсан байгаа.

Та байгууллагынхаа санхүүгийн тайлангийн нийт хөрөнгө, нийт орлого, улмаар компанийн үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрөлтэй эсэх, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хуулийн заалтуудыг уншина уу.

Сангийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр тушаалын хавсралт

"Аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох журам"

"Аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох журам" -ыг хавсаргав.

Энэхүү журманд Танай байгууллагын нийт хөрөнгө 500.0 сая, борлуулалтын орлого 1.3 тэрбум хүрсэн бол заавал аудит орно гэж заасан байна.

Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйл:



Амжилт.

Тодруулах зйүл байвал веб, пэйж хаягнуудаас мэдээлэл аваарай.

0 comments

Comentários


bottom of page