Эрхэм нягтлан бодогч таньд зөвлөхөд ирээдүйн сайн ментор байхын тулд дараах шатаар өгсвөл хурдан бөгөөд системтэй мэргэжилтэн болох юм шиг санагддаг.
Мэргэжлийн нягтлан бодогч - их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр
Мэргэшсэн нягтлан бодогч - мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагч
Татварын мэргэшсэн зөвлөх - татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх авсан, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд ажиллах татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч
Үнэлгээчин - үнэлгээ хийх эрх авсан иргэн
Аудитор - аудитын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд, эсхүл аудитын багийн ахлагч, бусад гишүүн
Тавигдах шаардлага:
Мэргэшсэн нягтлан бодогч:
их, дээд сургуулийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан байх
их, дээд сургууль, коллежийн нягтлан бодогчийн мэргэжил эзэмшүүлэх хичээлийн програмыг ханган, санхүүч, эдийн засагч, менежментийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, нягтлан бодогчоор дөрвөөс доошгүй жил ажилласан байх
2. Татварын мэргэшсэн зөвлөх:
нягтлан бодогч мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх
нягтлан бодогч мэргэжлээрээ тав, түүнээс доошгүй жил ажилласан, ажлын туршлага, ур чадвартай байх,
татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах шалгалтад тэнцсэн байх,
татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн үндсэн орон тоон дээр ажилладаг татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч өөр байгууллагад эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээс өөр давхар ажил эрхлэхгүй, түүнчлэн бусад татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд гэрээгээр ажиллахгүй байх
3. Үнэлгээчин:
Инженер, Эдийн засагч, Бизнес, Санхүү, Нягтлан бодох, Хууль зүйн болон аль нэг чиглэлээр дээд боловсролтой,
Мэргэжлээрээ 5-аас дүүшгүй ижл ажилласан,
Хөрөнгийн үнэлгээний анхан шатны сургалтанд хамрагдсан байх,
ял шийтгэлгүй,
хөрөнгийн үнэлгээ хийх дадлагыг 3 жил хийсэн байх
4. Аудитор:
Мэргэшсэн нягтлан бодогч байх
Аудитын ажлын 3-аас доошгүй жилийн туршлагатай байх,
Аудиторын сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан байх
Comments