top of page
Search

Санхүүгийн "Баталгаажсан" бүх тайлангууд буцсан байгаа шүү.

Сайн байцгаана уу.

Эрхэм санхүүгийн эмч нар минь ээ. Хэд хоног жаахан амарцгааж байна уу.

Одоо бас нэг ажил эхэлсэн байна шүү.

Санхүүгийн байдлын тайлангийн "Богино хугацаат өр төлбөр" хэсэгт дүн байгаа бол анхаарлаа хандуулаарай Эрхэм таны 2023 оны Санхүүгийн тайлан буцсан байгаа шүү.

Одоо тэгвэл яах вэ гэжүү:

  1. "Шивж буй" гэсэн төлөвт орсон байвал та "Тайлан" хэсэг рүүгээ орж шивэлтээ эхлүүлж тайлангаа засна. Айх гайхах шаардлагагүй. Тоогоо тааруулж тавиад л болно.

2. "Шивэлтээ эхлүүлэх" товчийг дарж Санхүүгийн байдлын тайлангийн Богино хугацаат Өр төлбөрийн дүнг хараарай. Шарласан байгаа.

3. Одоо засаж эхлэх ба "Тодруулга" хэсэг дээр очиж Өр төлбөрийн дүнг хараарай.

Бид 2024 оны 2 дугаар сарын 10-ний өдөр Санхүүгийн тайлангийн өр төлбөр хэсгийг "Тодруулга" хэсгээс эхлэн бөглөж зарим хэсгийг буюу НДШ-ийн өр, Урьдчилж орсон орлого зэргийг шууд гараас бичээд оруулахад тайлан маань илгээгдэж байснаа санаж байна уу. Одоо харин энэ товч маань ажиллаж эхэлсэн байна.

4. "Тодруулга" хэсэгт Дансны өглөг, татвар, бусад зээл гэх өр төлбөрүүд бүгд дэлгэрэнгүй бүртгэгдэж байсан бол 16.5 буюу "Богино хугацаат өр төлбөр" хэсэгт бүгд нийт дүнгээрээ бичигдэж байна шүү.

5. Дээрх "Тодруулга"-ыг зөв бөглөж дуусан гэмц Шар өнгө хар өнгөөр солигдон хадгалагдах болно.

7. Та санхүүгийн тайлангийн Богино хугацаат өр төлбөрөө бүрэн гүйцэд зөв хийлээ.

АМЖИЛТ.


Жич: Х тайланд хамааралгүй .


0 comments

Comments


bottom of page