top of page
Writer's pictureUB audit

НӨТ-тэй борлуулалт


Өнөөдөр та бүхэнд татвартай холбоотой орлого хэрхэн бүртгэх, тайлагнах, орлого гэж юуг хэлээд байна вэ гэдэг талаас хэсэгхэн мэдээлэл өгч байна.


Орлого гэдэг нь бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагаанаас олсон хөрөнгийн дотогш урсгалыг хэлнэ.


Нэмэгдсэн өртгийн албан татаврын тухай хуулинд борлуулалт гэж "барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг" тус тус хэлнэ гэсэн байна.


Аж ахуй нэгжийн ордогын албан татварын тухай хуулинд татвар төлөгчийн дараах орлогуудад албан татвар ногдуулна:

  1. үйл ажиллагааны орлого

  • бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;

  • төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаанаас олсон орлого;

  • техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого;

  • үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого;

2. хөрөнгийн орлого

  • хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний орлого;

  • эрхийн шимтгэлийн орлого;

  • ногдол ашгийн орлого;

  • хүүгийн орлого.

3. хөрөнгө борлуулсан, шилжүүлсэний орлого

  • үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;

  • төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого;

  • хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого;

  • биет бус хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого.

4. бусад орлого

  • гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү, анз /торгууль, алданги/, учирсан хохирлын улмаас авсан нөхөн төлбөр;

  • төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаанаас хожсон орлого;

  • тухайн татварын жилд төлөөний газраас өөрийн толгой компанид шилжүүлсэн ашиг;

  • гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит орлого;

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.11, Газрын тосны тухай хуулийн 11.1.4, 12.5-д заасны дагуу буцаан олгосон мөнгөн хөрөнгө;

  • даатгалын нөхөн төлбөр.

Албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх

  • барааг илгээсэн, эсхүл ачуулснаар;

  • ажлыг гүйцэтгэлийн хувиар;

  • үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар;

  • бусад орлогыг бодитоор хэрэгжсэн, орлого орсон тухай бүр.

Аж ахуй нэгж байгууллагууд нь НӨАТ болон НӨАТ биш байдлаар орлогоо хүлээн зөвшөөрнө.


НӨАТ-ын тухай хуулинд "Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна".

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн;

  • бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан;

  • бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан.

Харин үндсэн хөрөнгийн борлуулалт хамаарахгүй шүү.


Сайн дураараа НӨАТ төлөгчөөр бүртгүүлж болох бөгөөд борлуулалтын орлогын 20 буюу түүнээс дээш хувьд хүрсэн бол тухайлбал 10,000,000 төгрөгт хүрсэн бол та сайн дураараа НӨАТ төлөгч болно.


НӨАТ төлөгч байгууллагын шивсэн ибаримт:

Энэхүү ибаримт нь дараах татварын хасагдах зардал өрийн үлдэгдлээс хасагдана.

  1. НӨАТ-ын тайланд тусгагдан таны төлөх НӨАТ-ын өрөөс хасагдах ба ААНОАТ-ын зардалд тайлагнагдаж ААНОАТ-ийн өрөөс хасагдана.

НӨАТ төлөгч биш байгууллагын шивсэн ибаримт:

Энэхүү ибаримт нь Зөвхөн ААНОАТ-ын тайланд тусгагдан зардалаар тайлагнагдан өрийг үлдэгдлийг бууруулна.

0 comments

Related Posts

See All

Comments


bottom of page