top of page
Search

НӨАТ-ын тайлангийн борлуулалт, худалдан авалт,гаалийг мэдээг хэрхэн боловсруулах нэгтгэн харах вэ


Оройн мэнд, Эрхэм нягтлан бодогч, санхүүчдээ санхүүгийн тайланг гаргаж байгаа бол 2 дахь өгөгдөл бол "Харилцахын тайлан"-гаа боловсруулсаны дараа НӨАТ-ын тайлан, түүний худалдан авалт, борлуулалт, гаалийн мэдээгээ нэгтгэн ибаримттайгаа тулган зөрүү үүсч байгаа талаар анхаарч ажиллах хэрэгтэй.


Энэ үүднээс миний хувьд хэрхэн хаанаас авах, яаж нэгтгэж хянах, боловсруулах, хэрхэн ашиглах, хэрхэн тоог тааруулж хаана ашиглах, тулгах, баталгаажуулах, дансны үлдэгдлийг хянах, санхүү болон татварын тайлантай уялдуудах талаар оруулж байна.

  1. Хаанаас авч боловсруулалт хийж эхлэх вэ:

НӨАТ танай байгууллага нь НӨАТ-тай холбоотой тоон мэдээлэлд байнга дүгнэлт хийж анхаарч ажиллах хэрэгтэй. Борлуулалт буюу орлого орж ирж байвал танай байгууллага татварт өр төлбөр үүсч харин худалдан авалт болон гаалийн НӨАТ-ын төлөлтөөр зөвхөн буурч орлого их бол татварт өртэй, худалдан авалт, гаалийн төлөлт их бол татвараас буцаан авалт үүсэх болно.


НӨАТ-ын тайлангаарх үүссэн бүх мэдээллийг нэгтгэн харж анализ хийнэ.


Орлогын нэгтгэлийг ингээдл хийгээд нэгтгээд хянаад явчихна. Нягтлан бодогч нарын алдаа нэгтгэн хянаж, харж чадахгүй д байна.

Худалдан авалтыг өмнө хянаад явах бөгөөд харилцахаар гарсан гүйлгээ бүрт худалдан авалтын ибаримтыг бүртгэж хөтлөөд явна. Ибаримтаар баталгаажихгүй гүйлгээ гаргахгүй байх талаар тухай бүр нь анхаарна. Ибаримт улмаар НӨАТ-тэй баримт хичнээн бүрдүүлнэ танай төлөх татвар бага гарна.


Ибаримт баримт нь НӨАТ-тэй буюу НӨАТ-гүй гэж 2 төрөл байх бөгөөд НӨАТ төлөгч байгууллага боломжтой бол худалдан авалт бүрт НӨАТ-тай баримтыг бүрдүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл 2 татварт нөлөөлж хасалт хийгддэг.

  • Энэ нь НӨАТ тэй ибаримт нь танай байгууллагын НӨАТ-ыг бууруулахаас гадна ААНОАТ-ын хасагдах зардалд орж ААНОАТ-ын татварыг бууруулна. Бас анхан шатны баримтаар нотлогдон хөрөнгө нэмэгдэнэ.

  • Харин НӨАТ-гүй ибаримт нь зөвхөн ААНОАТ-ын татварыг л бууруулна. Гэхдээ ор баримтгүй г бодвол арай дээр шүү.



Гаалиа бас ингээд нэгтгэчихнэ. Их амархан. Цагийн юмыг цагт нь хийгээд л гүйцээ.


2. Боловсруулалт хийхэд анхаарах зүйл:

  • Сар бүр л НӨАТ-ын тайлангаа гаргаад хуулаад тавих хэрэгтэй

  • Мөнгөний орлого, зарлагын гүйлгээгээ анхаарч тулгалт хийж байгаарай.

  • Ямар байгуулага баримтгүйгээр мөнгө авсаныг тухай бүр хяналт хийх хэрэгтэй.

  • Эцсийн хэрэглэгчээр аль болох бичилт хийхгүй байхад анхаарах хэрэгтэй.

3. Бэлэн болгосон НӨАТ-ын нэгтгэлийг яг юунд ашиглах:

  • Удирдагуудад орлого, зарлагын мэдээлэл танилцуулахад

  • Орлогоо тааруулж СТ-2 буюу Орлогын тайлан гаргахад

  • ААНОАТ-ын тайлангийн орлогоо тааруулан харахад

  • Санхүүгийн тайлангийн НӨАТ-ын үлдэгдлийг тааруулахад

  • Мөнгөн гүйлгээний тайлангийн татварт төлсөн дүнд НӨАТ-ын төлөлтийг

4. НӨАТ-ын нэгтгэлийн ач холбогдол:

  • Сар бүр нэгтгээд нэг хүснэгтэнд оруулж дүнг удирдлагуудад танилцуулахахад хялбар

  • Орлого хэд болж худалдан авалт хэд болж байгаа улмаар гаальд хэдэн төгрөг төлж байгаа хэдэн удаа гаалиар бараа оруулж ирсэнг харах боломжтой

  • НӨАТ-ын өр төлбөр хэд байгаа хэдэн төгрөг төлснөө харчихна.

  • Харилцахын орлого зарлагаа хараад хэн баримт дутуу бүрдүүлсэн хэдэн төгрөгийн борлуулалт болон худалдан авалтанд и баримт бичигдээгүй талаар харчихна.

5. Нэгтгэн харж чадаагүй байдлаас үүдэн ямар муу үр дагавар үүсэх:

  • Эрхэм санхүүч та нэгтгэл хүснэгт хийгээгүй байдлаас үүдэн ойд төөрсөн сармагчин лугаа адил байх болно.

  • Тайлант хугацаанд мөнгөн орлого, зарлагатай уялдсан мөнгөн гүйлгээний дүнгүүдийн хэд нь баримтаар нотлогдож байгааг харах боломжгүй улмаар жилийн эцэст анхан шатны баримтаар нотлогдохгүй орлого, зардал маш их болно.

  • Мөнгөний хяналт суларч санхүүгийн тайлангийн үнэн зөв байдал алдагдахад хүрнэ.


НӨАТ-ын нэгтгэл хүснэгтийн бид веб дээрээ EXCEL хэлбэрээр оруулсан байгаа шүү. Хараарай. Амжилт. Цаг хугацаатай уралдан ажиллах "Мятрашгүй тэмцэгчидээ"


0 comments

Comentários


bottom of page