top of page
Search

Нас насныханы мөнгөнд хандах хандлага


Санхүүгийн боловсролын тухай нас насаар ангилан үзвэл:


20-иод насныхан:

  1. Зээлээ тодорхойлж, төлбөрийн график гарган сайтар мөрдөх

  2. Гэнэтийн хэрэгцээний хадгаламжтай бол. 3-6 сарын зардалтай дүйцэхүйц хэмжээтэй.

  3. Энэхүү мөнгийг хэзээ ч хэрэглэхэд бэлэн байдлаар хадгалж, хэрэглэсэн бол дахин нэмж хадгал.

  4. Санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд хүүгээр өсдөг хадгаламж болон бусад хөрөнгө оруулах боломжуудаас суралц.

  5. Боломжтой бол байшин зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй болох эсвэл тийм зорилгод хүргэх хадгаламж хийж эхэл.

  6. Ажилд орсноор хадгаламжтай болох боломж, түүний ач холбогдлыг бүрэн дүүрэн эдэлж байгаадаа итгэлтэй бол

  7. Та зохих ёсны даатгал (амьдралын, байр орон сууц, авто машин, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвараа алдах, хадгаламж) –тай эсэхдээ итгэлтэй бай.

30-аад насныхан:

  1. Хэрвээ хүүхэдтэй бол боловсролд нь хөрөнгө оруулалт хийж эхэл.

  2. Зээлээ үргэлжлүүлэн хяналтандаа авч, санхүүгийн болон хэрэгцээгүй жилийн хураамж зэргийн төлбөрөөс зайлсхий.

  3. Өөрт байгаа болон бий болгохыг хүсч байгаа зүйлээ жагсаан бич. Эхлээд байшин эсвэл моргежийн зээл авах гм

  4. Та өөрийнхөө өсч байгаа гэр бүл, эсвэл үл хөдлөх хөрөнгө, эсвэл мэргэжлээрээ албан тушаал ахисан зэрэг амьдралд гарч буй өөрчлөлтүүдээ эргэн харж даатгалын нөхцлүүдийг авч үз.

40-өөд насныхан:

  1. Орлого ихсэх тутам хадгаламж & хөрөнгө оруулалт хийх боломжуудаа эргэн харж бай

  2. Тэтгэвэр төлөвлөх санхүүгийн бүтээгдэхүү-нийг ашигла, амьдралынхаа түвшинг ямар хэмжээнд байлгахад хэр зэрэг мөнгө хадгалсан байх хэрэгтэйгээ тооцоол.

  3. Хувиараа болон ажил олгогчоос санхүүжүүлсэн тэтгэврийн хадгаламжийг бий болго.

  4. Хөрөнгө оруулалт хийсэн байдлаа эргэн үзэж дүгнэн, хэрэгтэй, шаардлагатай зүйлсэд хөрөнгө оруулалтаа сайн хуваан байршуулсан гэдэгтээ итгэлтэй бол.

50-иад насныхан:

  1. Та өөрийн мөрөөдөл/гэрээслэл ба үл хөдлөх хөрөнгийн төлөвлөгөөг эргэн хар.

  2. Өр зээлээ барагдуул.

  3. Тэтгэврийнхээ хадгаламжаа нэм.

  4. Өсч байгаа хөрөнгө тань найдвартай хадгалагдсан эсвэл даатгагдсан гэдэгт итгэлтэй бол.

60-аад насныхан:

  1. Тэтгэвэрт гарах нас ойртох тусам хөрөнгө оруулалтын тодорхой хувиа өндөр эрсдэлтэй өндөр ашиг авчирдгаас бага эрсдэлтэй, орлого байнга авчрах хөрөнгө оруулалт руу шилжүүл

  2. Хүмүүсийн амьдрах нас уртасч байгаатай холбогдуулж тэтгэврийнхээ зарим хэсгийг хөрөнгө оруулалтад зориул, энэ нь ирээдүйд учирч болох мөнгөний ханшны уналтаас сэргийлж таны орлогыг төлөвлөсөн түвшинд чинь барьж өгнө.

  3. Эрүүл мэнд болон урт хугацаат халамжийн даатгалыг хэвээр нь хадгал.

  4. Настай хүмүүст тохиолдож болох залилан, гэмт хэрэг зэргээс сэрэмжил.

0 comments

Comments


bottom of page