Манай улсад шинэ тутам хөгжиж байгаа аудитын нэг бол мэдээлэл технологийн аудит юм . Бид санхүүгийн тайлангийн аудитын талаарл ойлголттой бөгөөд Аудитын тухай хуулинд ч хүртэл зөвхөн санхүүгийн тайлангийн аудитын тухай л үйл ажиллагааг зохицуулж байна.
Мэдээлэл технологийн аудитын тухай хууль боловсруулан батлуулахаар Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо хамтран ажиллаж байна.
Зарим байгууллага тухайлбал Мобиком корпораци жил бүр санхүүгийн тайлангийн аудиттайгаа хамт мэдээлэл технологийн аудитыг тогтмол хийлэг болсон байна.
Орчин үед байгууллагын үйл ажиллагаа мэдээллийн технолгиос ихээхэн хамааралтай болж аль нэгэн системийн үйл ажиллагаа буюу бидний хамгийн сайн мэддэг санхүүгийн программ доголдоход байгууллагын санхүүгийн тайлан буруу илэрхийлэгдэх эрсдэл өндөр болсон байна.
Санхүүгийн мэдээлийг боловсруулах, хадгалах, тайлагнах үйл явцад компьютержсэн системээс ихээхэн хамаарч байгаа бөгөөд санхүүгийн тайланд шаардлагатай мэдээлэл, санхүүгийн гүйлгээг боловсруулж буй МТ-ын орчноос гарган авсан өгөгдлийн чанарыг үнэлж дүгнэлт, зөвлөмж өгөх шаардлага аудиторуудад зүй ёсоор тавигдаж байна.
МТ-ийн аудиторууд болон аудитын мэргэжлийн үүрэг хариуцлага:
үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны МТ-той холбоотой хэсгүүдийг ойлгох
үйлчлүүлэгчийн санхүүгийн мэдээллийн систем дэх компьютрийн оролцоог хэр хэмжээг тодорхойлох
МТ-ийн хяналтын зохиомж, хэрэгжилт, үйл ажиллагааны үр нөлөөтэй байдлыг үнэлэхийн тулд МТ-ийн ерөнхий хяналтын шинжилгээ хийх
техникийн шалгалт хийх
нягтлан бодох бүртгэлийн үйл явцтай холбоотой МТ-ийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлох
Нягтлан бодох бүртгэлийн үйл явцын шинжилгээ хийх
Аудитын горимуудыг гүйцэтгэх
Дээрх байдлаас үндэслэн МТ-ын аудиторууд нь дараах чадварыг эзэмшсэн байх ёстой болоод байна.
Мэдээллийн системийн мэргэшсэн аудитор байх
Мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх
МТ-ийн сургалтанд байнга хамрагдах
МТ-ийн аудитын талаар бие дааж уншиж судлах
Comentários