top of page
Search

Илтгэх хуудас түүний биелэлтийг хангуулах



Өнөөдөр та бүхэндээ татварын шалгалт дуусч Илтгэх хуудас, Нөхөн ногдуулалтын акт, НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын талаар мэдээлэл оруулж байна.


Хуулийн нэр томъёоны тодорхойлолт:

  • Нөхөн ногдуулалт-дагуу гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын дүнд үндэслэн татварын албанаас тодорхойлсон татварын дүнг

  • Нөхөн ногдуулалтын акт-татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг

  • Илтгэх хуудас-татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас олгосон нэгдсэн дугаартай

  • НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт-НӨАТ-ын тухай хуульд зааснаар албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийг татварын алба хянан, баталгаажуулсан баримт бичгийг

Акт, илтгэх хуудас нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас олгосон нэгдсэн дугаартай байх бөгөөд хавсралтын хамт хүчинтэй байх бөгөөд нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт,илтгэх хуудсыг тус бүр 3 хувь үйлдэж, хувийг архив, татвар төлөгч, татвар төлөгчийн хувийн хэрэг хариуцсан нэгжид тухай бүр шилжүүлнэ.


Нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх болон тогтоох, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ.

  • тэмдэглэх хэсэгт: хяналт шалгалтад хамрагдаж байгаа татвар төлөгчийн мэдээлэл, хяналт шалгалт хийх үндэслэл, өмнөх хяналт шалгалтад хамрагдсан байдал шийдвэрлэлт, татвар төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийн байдал /татварын төрөл, он тус бүрээр/, хөндлөнгийн мэдээллийн ашиглалт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн утга, дүн, зөрчсөн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, Нөхөн ногдуулалтын акт, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, Илтгэх хуудас үйлдэх үндэслэл

  • тогтоох хэсэгт: Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид хариуцлага хүлээлгэсэн хуулийн зүйл, хэсэг, заалт, баталгаажуулсан үлдэгдлийн дүн, төлүүлэхээр шийдвэрлэсэн нөхөн татвар, алданги, торгуулийн дүн, төлбөрийг хүлээн авах Татварын алба, банкны нэр, дансны дугаар, төлбөр хийх хугацаа байх ба үйлдсэн улсын байцаагчийн гарын үсэг, танилцсан татвар төлөгчийн нэр, гарын үсэг, хянан баталгаажуулсан даргын гарын үсэг огноо, тамга тамдаг байна.

Ингээд л таньд асуудал үүссэн бол төлөх л үлдэж байгаа гэсэн үг юм. Амжилт.


Эх сурвалж: Нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, илтгэх хуудас үйлдэх,

түүний биелэлтийг хангуулах- бүлэг 7


Нөхөн ногдуулалтын акт, НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, Илтгэх хуудас, Татварын хяналт шалгалтын томилолт, Ярилцлагын хуудас, Татварын хяналт шалгалтын ажлын карт, Татварын шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо, ААНОАТ-ын ногдуулалт, төлөлтийн тооцоо, Цалин хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон бусад орлогоос суутгасан албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо зэрэг 9 ш баримтууд




0 comments
bottom of page