Залилангийн аудит нь аудитын нэг төрөл бөгөөд сүүлийн жилүүдэд залилантай холбоотой томоохон хэргүүд дэгдэж улмаар тухайн улс орон, бүс нутгийг хамардаг байсан бол одоо хил хязгаар үгүй болсон байна.
Залилангийн аудит нь хувь нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчид, гүйцэтгэх удирдлага, ажилтнууд, гуравдагч талын нэг буюу бүлэг хүмүүс шударга бус эсвэл хууль бус давуу тал олж авахын тулд хууран мэхлэх замаар хийсэн санаатай үйлдлүүдийг илрүүлэн дүгнэлт, зөвлөмж өгөх явдал юм.
Залилан гэдэг нь байгууллагын хяналтын тогтолцоо сул байгаа байдлыг ашиглан санаатайгаар хохирол учруулах үйлдлийг хэлнэ.
Үүнд:
мөнгөн хөрөнгийг буруугаар ашиглах, дутагдуулах,
хуурамч бүртгэл үйлдэх, санхүүгийн ажилтнууд эд хариуцагч нартай хамтран тооллого тооцоогоо хийж тухай бүр нь ажлаа хийхгүй байх,
эд хариуцагч нарын ажлыг үнэлж хариуцлага тооцохгүй байх
удирдлагуудыг буруу мэдээллээр хангах
留言