top of page

Гадаад улсад ногдуулан төлсөн татварыг төлбөл зохих албан татвараас хасч тооцно мөн тооцохгүй талаар.

  • Writer: UB audit
    UB audit
  • Dec 28, 2025
  • 2 min read

Таньд өнөөдөр ААНОАТ-ын тухай хуулийн 23 дахь заалтуудын тухай мэдээлэл оруулж байна.

Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг албан татвар төлөгчийн тухайн татварын жилийн төлбөл зохих албан татвараас хасаж тооцно.


Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгжид доор дурдсан шалгуураас гурав болон түүнээс дээш нөхцөлийг хангасан гадаадын хуулийн этгээд хамаарна:
1.хувьцаа эзэмшигч, эсхүл өөрийн төлөөллөөрөө дамжуулан хувьцаа эзэмшигчийн эрх, үүргээ шууд болон шууд бусаар хэрэгжүүлдэг хувьцаа эзэмшигчдийн 50-иас дээш хувь нь Монгол Улсад оршин суудаг;
2. тухайн татварын жилийн өмнөх дараалсан дөрвөн жилд хувьцаа эзэмшигчдийн хурлын нийт тооны 50-иас дээш хувь нь Монгол Улсад зохион байгуулагдсан;
3. нягтлан бодох бүртгэл, санхүүгийн баримтыг Монгол Улсад хадгалдаг;
4. төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, эсхүл өөрийн төлөөллөөрөө дамжуулан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх, үүргээ шууд болон шууд бусаар хэрэгжүүлдэг этгээдийн 25-аас доошгүй хувь нь Монгол Улсад оршин суудаг;
5. нийт борлуулалтын орлогын 60-аас доошгүй хувийг Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олдог.

Хасаж тооцох албан татварын хэмжээг дараах шалгуураар тооцсон дүнгийн аль багаар нь тооцох ба тооцох албан татварын хэмжээг баталгаажуулахдаа гадаад улсын эрх бүхий байгууллагад тайлагнасан татварын тайлан, татварын ногдол, төлөлтийг нотолсон тус байгууллагын албан бичиг, тус байгууллагын үйлдсэн татвар төлснийг нотлох баримт, тодорхойлолтыг үндэслэнэ. Мөн  хасаж тооцох албан татварын хэмжээг харьяалах татварын алба баталгаажуулна.

1.албан татвар төлөгчийн тухайн татварын жилийн төлбөл зохих албан 
  татварын дүн;
2.гадаад улсад ногдуулан төлсөн албан татвар ногдох орлогод Монгол Улсын 
  татварын хуулийн дагуу ногдуулсан тохиолдолд төлбөл зохих албан татварын 
  дүн.

Гадаад улстай Монгол Улсын татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага харилцан мэдээлэл солилцох эрх зүйн боломжтой байх бөгөөд эдгээр улсуудын жагсаалтыг жил бүрийн сүүлийн улиралд, жагсаалтад өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 10 өдөрт багтаан татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шинэчлэн зарлана.


Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад улсад төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцохгүй бөгөөд дүнг тухайн татварын жилд албан татвар төлөгчийн албан татвар ногдуулан төлсөн гадаад улс бүрээр тусад нь тооцно.

1. гадаад улсад ногдуулан төлсөн боловч буцаан авах боломжтой;
2. гадаад улсад ногдуулан төлсөн албан татварын хүү, торгууль, алданги;
3. Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу албан татвар ногдуулахгүй 
   орлогод ногдуулан төлсөн албан татвар

Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад улсад ногдуулан төлсөн албан татвар тухайн албан татвар төлөгчийн Монгол Улсад төлбөл зохих албан татварын дүнгээс илүү гарсан татварыг буцаан олгохгүй бөгөөд цаашид шилжүүлэн тооцохгүй.


Татварын хялбаршуулсан горимоор тайлан гаргасан аж ахуйн нэгж гадаад улсад ногдуулсан албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцохгүй.


Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцуулах хүсэлт гаргах, тооцооны маягтын загвар батлах, баталгаажуулах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.


Эх сурвалж: MTA.mn

Comments


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page