Эрхэмүүдээ та бүхэнд өнөөдөр оршин суугчдын байгуулсан СӨХ нь барилга барьсан компаниас буюу барилгын компанийн байгуулсан СӨХ-өөс дараах материлуудыг нэг бүрчлэн аваарай.
Та СӨХ-ийн ажилтан бол. Эхлээд Хүлээн авах баримтын жагсаалт үйлдээд бүгдийг авна.
Газрын гэрчилгээ
Газрын байршлын кадастрын зураг
Газар эзэмших гэрээ
Газрын төлбөр тооцоо нийлсэн акт
Эскиз зураг 3-н хэмжээст зураг CD-ны хамт
Байршил кадастрын зураг
Усны техникийн нөхцөл
Дулааны техникийн нөхцөл
МЦХ-ны техникийн нөхцөл
Улаанбаатар хотын ерөнхий архитекторын баталсан барилгын архитектор төлөвлөлтийн даалгавар, эх зураг / Эскиз /
Гүйцэтгэгч байгууллагын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /тухайн ажлыг гүйцэтгэх хүрээнд тохирсон/
Зураг төслийн байгууллагатай хийсэн зохиогчийн хяналтын гэрээ, нэгдсэн дүгнэлт
Барилгын ерөнхий гүйцэтгэгч байгууллагатай хийсэн гэрээ
Газар эзэмших, ашиглах, өмчлөх гэрээ, гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/
Батлагдсан эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар
Техникийн нөхцөлүүд /дулаан, цахилгаан, холбоо, цэвэр бохир ус/
Зураг төсөлд хийгдсэн магадлалын ерөнхий дүгнэлт /хавсралтын хамт/
Магадлал хийгдсэн тухайн барилга байгууламжийн иж бүрэн ажлын зураг төсөл /гал түймэртэй тэмцэх газартай зөвшөөрөлцсөн /
Лифтний магадлалын дүгнэлт
Барилгын гүйцэтгэгч тухайн барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хариуцсан талаархи баталгаа
Захиалагч, зохиогч, гүйцэтгэгч байгуулагууд барилга байгууламжийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлын чанарыг хамтран шалгасан гүйцэтгэлийн акт (УББ 12-01-01)
Барилга угсралтын ажлын акт /М1-М48/
Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн зураг, схем, шахаж шалгасан болон ил, далд ажлын акт
Заагийн зураг ОСНААГ-с авна.
Тухайн эд хөрөнгийг хаана үйлдвэрлэсэн, техникийн үзүүлэлтийн тодорхойлолт, материалын сертификат, стандартын шаардлага хангасан болохыг нотлох баримт бичиг
Гадна цахилгааны түгээх шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д хүлээлгэж өгсөн акт
Тухайн эд хөрөнгө нь цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бол цахилгааны нөөц тэжээл / кабельтай байх /
Оршин суугчид болон эзэмшигч байгууллагууд нь УСУГ, УБДС ХК, УБЦТС ХК болон бусад холбогдох газруудад авлага өглөггүй гэсэн тооцоо нийлсэн акт, албан бичиг.
Барилга байгууламж тоног төхөөрөмж, шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийг үнэ төлбөргүй шилжүүлэх тухай албан бичиг / Орон сууцанд амьдарч буй иргэд байгууллагын наториатаар баталгаажуулсан хүсэлт, албан бичиг /
Барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам сүлжээг ашиглалтанд хүлээж авсан комиссын акт.
Тухайн нутаг дэвсгэрийн ашиглалт хариуцсан мэргэжлийн тус нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалтыг хариуцахыг зөвшөөрсөн албан бичиг.
Оршин суугчдын бүртгэл мэдээллийг нэг бүрчлэн авч оршин суугчдаас авах авлагын мэдээлэл банкны хуулгатай таарч байгаа эсэхийг тулгаж хүлээн аваарай.
Холбоотой байгууллагад өр төлбөр байгаа эсэхийг тулган шалгаж аваарай. /хог, дулаан, цахилгаан, ус, ...../
Эхсурвалж: barilga.mn
Comments