Эрхэмүүдээ та бүхэнд өнөөдөр аудитын онол, аудитын зарчмуудын талаар мэдээлэл оруулж байна.
Аудитын онол:
Цагдаагийн онол: Аудиторын ажил бол залиланг илрүүлэх ба түүнээс урьдчилан сэргийлэх мөн санхүүгийн мэдээллийн арифметик тооцооллыг нягтлах явдал юм.
Найдаж болох онол: Аудит хийгдсэн санхүүгийн тайлан нь хувьцаа эзэмшигчдийн зүгээс менежерүүдийн удирдлага зөв гэдэгт найдах итгэлийг бэхжүүлнэ.
Итгэлтэй байх онол: Хувьцаа эзэмшигчид өөрийн оруулсан хөрөнгийнхөө хариуд компанийн удирдлагаас хариуцлагатай байхыг шаардах бөгөөд бодит байдлаас гажсан байж магадгүй гэж үзвэл санхүүгийн тайланд аудит хийлгэж мэдээллэхийг шаарддаг.
Агентийн онол: Нэр хүнд бүхий аудитортой хийх хэлэлцээр, гэрээт ажлын хэрэгцээ зөвхөн гуравдагч талын бус компанийн менежерт байдаг.
Аудитын зарчим:
Хараат бус байдал: Аудитор нь үйлчлүүлэгч, түүний удирдлагын аливаа үүрэг, ашиг сонирхлоос ангид тусгай байж, үнэнч шударга ажиллахыг хэлнэ. Аудитор нь мэргэжлийн үүргээ гүйцэтгэхдээ мэргэжлийн мэдрэмж, оюун санааны тодорхой үзэл баримтлалтай байж олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, тэдний итгэл найдварыг хүлээн, мэргэжлийн ур чадвар гаргаж ажиллах ёстой.
Шударга байх: Мэргэжлийн нягтлан бодогч мэргэжлйин үйлчилгээ үзүүлэхдээ шулуун шударга бөгөөд үнэнч байх ёстой.
Бодитой байх зарчим: Мэргэжлийн нягтлан бодогч шударга байхын хамт атгаг санаа агуулах, тал тохой татах, сонирхлын зөрчил буюу бодитой хандлагыг гажуудуулж болзошгүй бусдын нөлөөнд өртөхөөс зайлсхийх ёстой.
Мэргэжлийн хянамгай байдал: Аудитын компанид ажиллаж буй хүн бүр өөрийн эзэмшсэн ур чадвараа хянуур нямбай байдал, хичээнгүй чармайлттай хослуулан ажиллах үүрэгтэй бөгөөд мэргэжлийн үйлчилгээг зохих ур дүй, мэдлэг чадвар, хичээл зүтгэл гарган гүйцэтгэж, мэргэжлийн практик үйл ажиллагаа, хууль тогтоомж арга техникийн сүүлийн үеийн ололт амжилтанд тулгуурласан чадварлаг үйлчилгээг үйлчлүүлэгчдэд үзүүлэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, ур чадвартай байх ёстой.
Нууц хадгалах: Мэргэжлийн нягтлан бодогч нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх явцад олж авсан мэдээллийн нууцыг хадгалах, мэдээллийг өгөх хууль ёсны эрх, үүрэгтэйгээс бусад тохиолдолд хэрэглэхгүй буюу нийтэд дэлгэхгүй байх ёстой бөгөөд үйлчлүүлэгчийн бизнесийн нууцыг чандлан хадгалах, мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, тусгай эрх, хуулийн болон мэргэжлийн дагуу мэдээллийг авч үзэх үүрэг, хариуцлага хүлээгээгүй аливаа гуравдагч этгээдэд танилцуулах зэрэг үйлчлүүлэгчийн эрх ашигт харш үйл ажиллагаа явуулахыг аудиторт хориглоно.
Мэргэжлийн зан төлөв: Мэргэжлийн нягтлан бодогч нь мэргэжлийн нэр хүндийг сэвтүүлж болзошгүй аливаа зан үйдлээс зайлсхийх ёстой.
Техникийн стандарт: Мэргэжлийн нягтлан бодогч нь мэргэжлийн үйлчилгээг техникийн болон мэргэжлийн зохих стандартын дагуу гүйцэтгэнэ.
Comments