top of page

Аудитын олон улсын стандарт

  • Writer: UB audit
    UB audit
  • Jul 7
  • 2 min read

Updated: Aug 17

ree

Аудитын олон улсын стандартын жагсаалт

Стандартын нэр

Дугаар

Агуулга

1

Хараат бус аудиторын ерөнхий зорилго ба аудитыг олон улсын стандартуудын дагуу гүйцэтгэх

200

Аудитын зорилго, Ерөнхий зарчмууд, цар хүрээ, үндэслэл, магадлагаа, санхүүгийн тайлангийн хувьд хүлээх хариуцлага

2

Аудитын ажлын нөхцөлийг тохиролцох

210

Аудитын гэрээт ажлын захидал, түүний загвар, давтан хийх, аудит нь гэрээний нөхцөлд гарсан өөрчлөлтийг зөвшөөрөх

3

Санхүүгийн тайлангийн аудитын чанарын удирдлага

220

Аудитын компани, аудитын гэрээт ажил, АЧХ-ын горим журмуудын үлгэрчилсэн загвар

4

Санхүүгийн тайлангийн аудитад хууль тогтоомж, дүрэм журмыг анхаарах

250

Компанийн удирдлагын үүрэг, хариуцлага, зөрчлийг тайлагнах, гэрээт ажлаас татгалзах, хууль, дүрэм журам зөрчсөн байж болохшинж тэмдэгүүд

5

Засаглах эрх бүхий этгээдтэй харилцах

260

Аудитор нь санхүүгийн тайлангийн аудиттай холбоотой засаглах удирдлагатай харилцах

6

Үйлчилгээний байгууллагыг ашигладаг аж ахуйн нэгжтэй холбоотой аудитын анхаарах асуудлууд

402

Аудиторын анхаарах зүйл, НББ-ыг нь хөтөлдөг байгууллагын аудиторын тайлан

7

Аудитын нотолгоо

500

Аудитын эсрэг нотолгоо, нотолгоо олж авах горим, журмууд

8

Аудитын нотолгоо- Сонгосон зүйлсийн хувьд тусгайлан анхаарах асуудал

501

Аудитын нотлох зүйлсийн хувьд сонгосон үзүүлэлтийг тусгайлан анхаарах зүйлсийн талаар

9

Санхүүгийн тайлангийн аудитад түүвэрлэлтийг ашиглах

530

Түүвэр хийх, түүвэрлэх аргыг сонгох, түүвэрлэлтинй үр ашгийн үнэлгээ, хяналтын тустэд зориулсан түүврийн хэмжээнд нөлөөлдөг хүчин зүйлсүүдийн жишээ, үндсэн горимд зориулсан түүвэрлэлтийн хэмжээнд нөлөөлдөг хүчин зүйлүүд

10

Нягтлан бодох бүртгэлийн тооцоолол ба холбогдох нэмэлт тодруулгад хийх аудит

540

Нягтлан бодох бүртгэлийн талаар аудит хийх талаар

11

Дараа үеийн үйл явдал

560

Аудитор нь балансын дараах үйл явдлын талаар баримтлах зүйлсийг тусгах

12

Тасралтгүй байх зарчим

570

Аудитор нь тухайн байгууллагын тасралтгүй байх зарчим хэрхэн хэрэгжиж байгаа талаарх зүйлсийг тусгадаг

13

Бичгээрх тайлбар мэдүүлэг

580

Санхүүгийн тайлангийн үед хүлээх хариуцлагыг удирдлага хүлээн зөвшөөрөх, удирдлагын батламж мэдэгдэл аудитын нотолгоо болох, удирдлагын батламж мэдэгдлийн баримтыг баталгаажуулах, түүнийг гаргаж өгөхөөс татгалзсан үед авах арга хэмжээ, удирдлагын батламж мэдэгдлийн захидал

14

Санхүүгийн тайланд дүгнэлт өгөх болон тайлагнах

700

Аудиторын тайлангийн бүрдэл хэсэг, тайлангийн загвар, төрөлжсөн тайлангууд, зөрчилгүй тайлангаас бусад төрлийн дүгнэлт гаргах нөхцөл

15

Хараат бус аудиторын тайланд аудитын гол асуудлыг мэдээлэх

701


16

Хараат бус аудиторын тайлангийн санал дүгнэлтийг өөрчлөх

705

Энэхүү стандартаар аудитор АОУС700-ын дагуу дүгнэлт боловсруулахдаа санхүүгийн тайлангуудад өгөх аудитын дүгнэлтийг өөрчлөх шаардлагатай гэж дүгнэсэн нөхцөл байдалд тохирох тайланг гаргах аудиторын хариуцлагыг зохицуулдаг.

17

Хараат бус аудиторын тайлан дахь асуудлыг онцлон тэмдэглэсэн параграф ба бусад асуудлын параграф

706

Санхүүгийн тайлангийн тухайд хэрэглэгчийн ойлголтыг бүрдүүлэхэд тулгаар ач холбогдолтой бөгөөд санхүүгийн тайланд толилуулагдаж тодруулагдсан асуудалд хэрэглэгчдийн анхаарлыг хандуулах

18

Зэрэгцүүлэгдэх мэдээлэл-Зэрэгцүүлэгдэх санхүүгийн тайлан болон холбогдох тоон үзүүлэлт

710

Санхүүгийн тайлангийн аудит дахь зэрэгцүүлсэн мэдээлэлтэй холбоотой аудиторын үүрэг хариуцлага, эхний үлдэгдэл, АОУС 510 -ын заавар шаардлагууд

19

Бусад мэдээлэлтэй холбоотой аудиторын хариуцлага

720

Аудит хийгдсэн санхүүгийн тайлан, аудиторын тайланд асуугалагдсан баримт бичиг дахь бусад мэдээлэлтйэ холбоотой аудиторын үүрэг хариуцлага



Эх сурвалж: ММНБИ

Comments


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page