Аудитор нь дараах зарчмыг баримтлан ажиллана.
1. Хараат бус байдал
Аудитор нь үйлчлүүлэгч, түүний удирдлагын аливаа үүрэг, ашиг сонирхолоос ангил тусгай байж, үнэнч шударга ажиллахыг хэлэх бөгөөд аудитор нь мэргэжлийн үүргээ гүйцэтгэхдээ мэргэжлийн мэдрэмж, оюун санааны тодорхой үзэл баримтлалтай байж олон нийтийн ашиг сонирхол нийцсэн, тэдний итгэл найдварыг хүлээн, мэргэжлийн ур чадвар гарган ажиллах ёстой.
2.Шударга ёс
Мэргэжлийн нягтлан бодогч мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхдээ шулуун шударга бөгөөд үнэнч байх ёстой.
3. Бодитой хандах
Мэргэжлийн нягтлан бодогч шударга байхын хамт атгаг санаа агуулах, тал тохой татах, сонирхлын зөрчил буюу бодитой хандлагыг гажуудуулж болзошгүй бусдын нөлөөнд өртөхөөс зайлсхийх ёстой.
4. Нууц хадгалах
Мэргэжлийн нягтлан бодогч мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх явцад олж авсан мэдээллийн нууцыг хадгалах, мэдээллийг өгөх хууль ёсны эрх, үүрэгтэйгээс бусад тохиолдолд хэрэглэхгүй буюу нийтэд дэлгэхгүй байх ёстой бөгөөд үйлчлүүлэгчийн бизнесийн нууцыг чандлан хадгалах, мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, тусгай эрх, хуулийн болон мэргэжлийн дагуу мэдээллийг авч үзэх үүрэг, хариуцлага хүлээгээгүй аливаа гуравдагч этгээдэд танилцуулах зэрэг үйлчлүүлэгчийн эрх ашигт харш үйл ажиллагаа явуулахыг аудиторт хориглоно.
5. Мэргэжлийн хянамгай байдал
Аудитын компанид ажиллаж буй хүн бүр өөрийн эзэмшсэн ур чадвараа хянуур нямбай байдал, хичээнгүй чармайлттай хослуулан ажиллах үүрэгтэй бөгөөд мэргэжлийн үйлчилгээг зохих ур зүй, мэдлэг чадвар, хичээл зүтгэл гарган гүйцэтгэж, мэргэжлийн практик үйл ажиллагаа, хууль тогтоомж арга техникийн сүүлийн үеийн ололт амжилтанд тулгуурласан чадварлаг үйлчилгээг үйлчлүүлэгчдэд үзүүлэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, ур чадвартай байх ёстой.
6. Мэргэжлийн зан төлөв
Мэргэжлийн нягтлан бодогч нь мэргэжлийн нэр хүндийг сэвтүүлж болзошгүй аливаа зан үйлдлээс зайлсхийх ёстой.
7. Техникийн стандартууд
мэргэжлийн нягтлан бодогч нь мэргэжлийн үйлчилгээг техникийн болон мэргэжлийн зохих стандартын дагуу гүйцэтгэнэ.
コメント