Эрхэм санхүүчдээ.
Аудитын залруулгаа эртхэн хийлгээрэй. Хугацаа 2024 оны 12 сарын 13-наар дуусгавар болно шүү.
Санхүүгийн тайлангаа хүлээн авсан байна уу, үгүй байна уу.
Одоо таны хийгээд байгаа санхүүгийн программын дансны үлдэгдлээс Сангийн яамны дансн үлдэгдэл зөрүүтэй байгаа юм биш биз.
Тэгвэл одоохон гялалзуулаарай.
Тэгэхгүй бол Зөрчлийн хуулиар торгуулна. Хэдэн төгрөгөөр гэж үү.
Зөрчлийн тухай хуулийн
11.18 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчих 1.6 " аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй",
1.10. "хуульд заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн болон жилийн санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлээгүй",
1.17.нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргаагүй",
1.21.нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг алдаа гарсан шалтгаан, залруулах аргыг тодорхой тусгасан баримт, тайланг үндэслэн залруулах, уг залруулгыг зөвшөөрсөн болон залруулга хийсэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулах, алдаа гарсан үеийн санхүүгийн тайланд тусгах замаар залруулах үүргээ биелүүлээгүй; гэх мэт заалтуудыг мөрдөн ажиллаагүй бол
Зөрчлийн хуулийн 11.18 дугаар зүйл, 1.25.ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Ажлаа гялалзуулаарай. Амжилт.
Comments