top of page
Search

Аудитын аргачлал


Үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны шинж чанар, үйл ажиллагааны цар хүрээ, систем болон ажил гүйлгээ зэргээс шалгаалан аудитын аргачлалыг сонгоно.

  1. Бизнесийн эрсдлийн арга: Аудитор нь үйлчлүүлэгчийн бизнесийн эрсдлүүдийг тодорхойлж, санхүүгийн тайлагналтай холбоотой гол гол чухал эрсдлүүдийн авч үзэх байдлаар аудит хийдэг. Аудитор бизнесийн үйл ажиллагааг бүхэлд нь мэдэх боломжтой болох ба хаана ямар эрсдэл учирч болох, түүнээс хамааран санхүүгийн тайлангийн аль хэсэгт буруу тайлагдах магадлалтай болохыг тодорхойлно.

  2. Аудитын эрсдэлд суурилсан арга: Материаллаг буруу тайлагналын эрсдлийг тодорхойлоход шаардлагатай үнэлдэг арга бөгөөд уламжлалт аргаар өндөр эрсдэл бүхий зүйлс дэлгэрэнгүй байдлаар аудитад хамрагдах ба харин бага эрсдлтэй зүйлсэд бага хэмжээний анхаарал тавина.

  3. Биет тестийн арга: Санхүүгийн тайлангийн данс бүрийн бичилт болон дэмжих баримтууд руу нь харьцуулан шалгадаг ба жижиг байгууллагуудад хэрэглэгддэг үндсэн арга юм. Хангалттай тооны аудитын ажилтнуудтай байгууллага хэрэгжүүлдэг бөгөөд дутуу тайлагнагдсан санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд аупитад өртөхгүй улмаар материаллаг бус шинж чанартай зүйлсүүд аудитад хэт өртөх дутагдалтай талтай.

  4. Системийн арга: Санхүүгийн тайлантай холбоотой бүх зүйлсийг аудитад хэт бүрэн хэмжээгээр хамруулахаас зайлсхийх үүднээс энэхүү аргыг ашигладаг бөгөөд санхүүгийн тайлангийн бие даасан үзүүлэлтүүд нь аудитад хамрагдахгүйгээр үйлчлүүлэгчийн хэрэглэж байгаа систем болон түүний дотоод хяналтууд дэлгэрэнгүй байдлаар шалгадаг ба мөн циклийн арга ч гэж зарим нь нэрлэдэг.

  5. Балансын арга: Санхүүгийн тайлангуудаас балансыг хамгийн чухал гэж үзэн аудит эхэлдэг арга бөгөөд жижиг аж ахуй нэгжид илүү тохиромжтой. Балансын дансны үзүүлэлтүүдийг тестлэдэг харин орлогын тайлангийн үзүүлэлтүүдийг хязгаарлагдмал хүрээнд тестлэнэ.

  6. Шууд тестлэх арга: Энэхүү зарчим нь өөр бусад олон аудитын үндсэн зарчим нь болж байдаг бөгөөд тест хийгдэх гол чиглэлийг тодорхойлох нь чухал юм. Шууд тестлэх аргаар санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийн илүү тайлагнал эсвэл дутуу тайлагналаас үүссэн алдаа, давхар бичилтийн системтэй холбоотой үүссэн алдаа, орхигдуулсан, буруу тайлагнасан зэрэг алдаануудыг илрүүлэхэд ашиглана.

  • анхан шатны баримт, мэдээллээс дансны үлдэгдэл рүү

  • дансны үлдэгдлээс анхан шатны баримт мэдээлэл рүү

7. Шинжилгээний арга: Санхүүгийн ба санхүүгийн бус өгөгдлүүдийн хоорондын харилцааг судал замаар санхүүгийн мэдээллийг үнэлэх арга юм.

​Биет тест, системийн үнэлгээ, шууд тестлэх болон шинжилгээний аргуудыг хослуулан аудитын аргачлалыг хэрэгжүүлдэг.


Эх сурвалж: Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага

0 comments

Yorumlar


bottom of page