
Өглөөний мэндээ.
Асуулт 507: Манайх худалдааны байгууллагал даа. 2024 оны 8 сард НД-ийн тайлангаа хугацаандаа илгээсэн юм . Гэтэл Засаж илгээх шаардлагатай болоод байна. Нэг хүн маань гарсан байсныг би гэрээт нягтлан учраас мэдэлгүй илгээгээд баталгаажуулчихаж. Одоо яаж засуулах вэ?
Хариулт 507: Та хотод үйл ажиллагаа явуулдаг бол харьяа НД-ийн газартаа очоод харицсан байцаагчтайгаа уулзаад асуудлаа шийдүүлнэ.
Тэгэхдээ дараах материлуудыг бэлтгээд очоорой.
Албан хүсэлт /яагаад хасаагүй шалтгааныг тодорхой бичих/
Байгууллагын гэрчилгээний хуулбар
Ажлаас гарч байгаа ажилтны ажлаас гарсан тушаал шийдвэр
Цалингийн хүснэгт
Цалин олгодог дансны хуулга зэргийг авч очоод тухайн байцаагч үзээд болж байна хэмээн нотловол онлайнаар материалуудаа илгээнэ.
Асуулт 508: Portal.ndaatgal.mn хаяг руу нэвтрэхээр "мэйл хаяг зөрүүтэй байна" гээд бүртгүүлж болохгүй байна яах вэ?
Хариулт 508: Portal.ndaatgal.mn хаягаар орж Дан системээр нэвтрэн орж өөрийн мэйл хаягаа өөрчлөх боломжтой. эсвэл Ажил олгогчийн эрхээр орж "Захирлын мэдээлэл өөрчлөх" ийг дарж мэйл хаягаа хараад өөрчлөх бол өөрчилнө.
Асуулт 509: Манай нягтлан бодогч 2024 оны 1-р сараас эхлэн НД-ийн тайланг илгээж баталгаажуулаагүй байсаар байгаад сая буюу 2024 оны 10 сард ажлаасаа гарчихжээ. Одоо тайлангаа шууд илгээж болох уу. торгууль төлөх болов уу ?
Хариулт 509: Portal.ndaatgal.mn хаяг руу илгээх боломжгүй. Та харьяа ЭД-ийн байцаагчдаа хандаад асуудлаа шийднэ. Торгууль төлнө.
Асуувал бид хариулт өгөхөд бэлэн байгаа шүү.
Сайн байна уу? Манайх НӨАТ төлөгч байгууллага. Нийт 3,0 тэрбумын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн. Төлбөрт нь 2.5 тэрбум төгрөг орж ирсэн. Үлдэгдэл төлбөрийг дараа жил авахаар тохирсон. Ийм тохиолдолд дансны бичилт яаж бичих вэ