top of page

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНГИЛАЛ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ ТОГТООХ

Өглөөний мэндээ.

Сангийн сайдын 2025 оны 02 дүгээр сарын 06-ний өдрийн А/25 тоот тушаал "Аж ахуй нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлт тогтоох журам"-ын талаар мэдээлэл оруулж байна.

Аж ахуйн нэгж, байгуллагын ангилал шаргуур үзүүлэлтийг тогтоох журам нь дараах хэсгүүдтэй:

  1. Ерөнхий зүйл

  2. Аж ахуй нэгж байгууллагын ангилал

  3. Аж ахуй нэгж, байгууллагын шалгуур үзүүлэлтийг тогтоох

  4. Хариуцлага

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагыг ангилах, шалгуур үзүүлэлтийг тогтоох ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт: Энэ ангилалд доор дурдсан аж ахуйн нэгж, байгууллагыг заавал хамруулна:

4.2.1.гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бүх төрлийн хувьцаат компани;

4.2.2.гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр хүсэлт гаргасан компани;

4.2.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 6 дахь хэсэг, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.6, 8.14, 8.15 дахь заалт, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиглэлээр зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага;

4.2.4.төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж;

4.2.5.эрчим хүч, дулаан, уур усаар хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийтийн үйлчилгээний байгууллага;

4.2.6.улс төрийн нам, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага;

4.2.7.арилжааны банкны болон тусгай зориулалтын компани, хөрөнгө оруулалтын сан, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага.

1.2.Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тухайн байгууллагын санхүүгийн тайланд үндэслэн И-Баланс цахим систем /цаашид "цахим систем" гэх/-ээр тогтооно.

Хоёр. Аж ахуй нэгж байгууллагын ангилал

2.1.Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагад Улсын бүртгэлийн ерөнхий газрын ХУР системд бүртгэлтэй хуулийн этгээд болон цахим татварын И-Такс системд бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд хамаарна. Үүнд:

2.1.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.2.1-4.2.7-д заасан аж ахуйн нэгж, байгууллага;

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт: Энэ ангилалд доор дурдсан аж ахуйн нэгж, байгууллагыг заавал хамруулна:

4.2.1.гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бүх төрлийн хувьцаат компани;

4.2.2.гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр хүсэлт гаргасан компани;

4.2.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 6 дахь хэсэг, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.6, 8.14, 8.15 дахь заалт, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиглэлээр зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага;

4.2.4.төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж;

4.2.5.эрчим хүч, дулаан, уур усаар хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийтийн үйлчилгээний байгууллага;

4.2.6.улс төрийн нам, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага;

4.2.7.арилжааны банкны болон тусгай зориулалтын компани, хөрөнгө оруулалтын сан, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага.

2.1.2.Иргэний хуулийн 36.2-т заасан сан, нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагууд;

Иргэний хуулийн 36.2 дахь хэсгийн 36.2.Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэнэ.

2.1.3.энэ журмын 3.1-т заасны дагуу "санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага" гэсэн ангилалд хамаарах байгууллагууд.

Гурав. Аж ахуй нэгж, байгууллагын шалгуур үзүүлэлтийг тогтоох

3.1.Аж ахуйн нэгж, байгууллагын борлуулалтын орлогын хэмжээ 2.5 тэрбум төгрөгөөс дээш бол санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага гэсэн ангилалд хамаарна.

3.2.Аж ахуйн нэгж, байгууллагын ангиллыг анх удаа тогтоохдоо борлуулалтын орлогын хэмжээг өмнөх жилийн орлогын дэлгэрэнгүй тайлангийн борлуулалтын орлого /цэвэр/ гэсэн мөрөнд тусгагдсан  дүнгээр цахим системээр тогтооно.

3.3.Аж ахуйн нэгж, байгууллагын  борлуулалтын орлогын хэмжээ тухайн тайлант жилд өөрчлөгдсөн тохиолдолд тайлант жилийн орлогын дэлгэрэнгүй тайлангийн борлуулалтын орлого /цэвэр/ гэсэн мөрөнд тусгагдсан  дүнгээр цахим системээр тогтооно.

3.4.Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага нь санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон энэ тушаалаар батлагдсан шалгуур үзүүлэлтийг дагаж мөрдөх бөгөөд Аудитын олон улсын стандартын дагуу санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэнэ.

Дөрөв. Хариуцлага

4.1.Энэ журамд зааснаар холбогдох ангилалд тохирох санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нарт холбогдох хуульд заасан хариуцлагыг тооцно.


Файлаар татаад хараарай.




Амжилт .


Comentarios


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page