top of page

ААН нь төлсөн татварынхаа 90% буцаан авах

  • Writer: UB audit
    UB audit
  • Feb 8
  • 2 min read

Updated: Mar 6

Оройн мэндээ санхүүчдээ. Жилийн эцсийн ажлаа гялалзуулсаар л байна уу.

Нэг мэдээлэл оруулья хүмүүс асуугаад байна хэрэгтэй нэгэнд хэрэг болно гэдэт итгэлтэй байна.


  1. Ямар байгууллага хамрагдах вэ гэвэл:


Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар нийтлэг хувь хэмжээгээр ногдох орлого нь 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн хооронд байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан татвар төлөгчийн ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө хэмээн заасан байдаг. 90 хувийн хөнгөлөлт гэдэг нь жилийн эцсийн тайландаа татвараа 10 хувиар ногдуулж төлөөд, дараа нь 90 хувийг буцаан авна гэсэн үг юм


  1. Хөнгөлөлтийг эдлэхэд тавигдах шаардлагууд:


  • Жилийн эцсийн татварын тайлангаа хугацаанд нь буюу дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор илгээсэн байх

  • ХМ-02(8) маягтын 1.1 хэсгийг бөглөсөн байх

  • Тайлангаа илгээхдээ хөнгөлөлт эдлэх хүсэлтээ цахимаар илгээсэн байх

  • Тухайн тайлант оны орлогын албан татвараа хоёрдугаар сарын 10-ны дотор төлсөн байх


3. Хэрвээ та дээрх бүх шаардлагыг хангасан боловч таны буцаан олголт ороогүй бол магадгүй дараах шалтгаануудаас болсон байж болно шүү:


  • Хөнгөлөлт эдлэх хүсэлт илгээхдээ хуулийн заалтаа буруу бичсэн. Жишээлбэл, 22.1 гэж бичих ёстой байтал 28.4 гэж бичвэл цахим систем баталгаажуулахгүй, улмаар хөнгөлөлт чөлөөлөлтөө эдэлж чадахгүй. •

  • Төрийн санд байгууллагын дансыг бүртгүүлээгүй эсвэл байгууллагын буцаан олголт авах ёстой байтал хувийн дансаа оруулсан бол. •

  • Бусад төрлийн татварын хөнгөлөлт эдэлсэн бол татварын хөнгөлөлтийг давхардуулан эдлэхгүй.

  • ААНОАТ-аас бусад татварын өр маш өндөр байгаа бол,

  • ААНОАТ-аа байнга засварладаг бол,

  • И-баримтын худалдан авалтыг хуурамч бичилт хийдэг ААН-ээс хийсэн бол гэх мэт.

  • Хөнгөлөлт эдлэх хүсэлт илгээхдээ хуулийн заалтаа буруу бичсэн. Жишээлбэл, 22.1 гэж бичих ёстой байтал 28.4 гэж бичвэл цахим систем баталгаажуулахгүй, улмаар хөнгөлөлт чөлөөлөлтөө эдэлж чадахгүй.

  • Төрийн санд байгууллагын дансыг бүртгүүлээгүй эсвэл байгууллагын буцаан олголт авах ёстой байтал хувийн дансаа оруулсан бол.

  • Бусад төрлийн татварын хөнгөлөлт эдэлсэн бол татварын хөнгөлөлтийг давхардуулан эдлэхгүй.

  • ААНОАТ-аас бусад татварын өр маш өндөр байгаа бол,

  • ААНОАТ-аа байнга засварладаг бол

  • И-баримтын худалдан авалтыг хуурамч бичилт хийдэг ААН-ээс хийсэн бол гэх мэт.


    4. Хэрхэн буцаан авах вэ _


    1.ААНОАТ-ын тайлангийн ХМ-02 “Албан татварын хөнгөлөлтийн тооцоолол”-ын хавсралт мэдээг заавал бөглөсөн байх

    2.Буцаан олголт авах хүсэлтээ татварын албанд цахимаар заавал илгээсэн байх


  1. Хэн эдлэхгүй вэ гэж үү


  1. Хүсэлт илгээх:


  1. Дансны бичилтж:



Амжилт:

Comentarios


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page