Эрхэм санхүүчид, компанийн захирлууд, санхүүгийн шинжээчид та бүхэнд ААНОАТ-ын Хялбаршуулсан тайланг хэн, хэзээ, яагаад, ямар учраас тайлагнах талаар мэдээлэл оруулж байна. Эрхэм та шалгуурт нийцэж байвал гялалзаарай.
1. Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 8 дугаар сарын13-ний өдрийн А/124 тоот тушаалаар батлагдсан "Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хялбаршуулсан тайлан" 1 дүгээр, "Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хялбаршуулсан тайлангийн маягтыг нөхөх заавар"-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсан.
2. ААНОАТ-ын хуулийн 29 дүгээр зүйлийн 29.13-т заасны дагуу албан татвар төлөгч нь Хялбаршуулсан тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр жилд 1 удаа гаргаж, төгрөг мөнгөөр тайлагнана.
3. Хуулийн 29.13-т буюу хуулийн 29.1-т "Өмнөх татварын жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс бага бол тухайн албан татвар төлөгч тухайн татварын жилийн 3 дугаар улиралд багтаан хүсэлт гаргасныг харьяалах татварын алба бүртгэж авсан тохиолдолд дараагийн татварын жилээс эхлэн тухайн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогын дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно.
Дараах шалгуурт хамрагдаж байвал татвар төлөгч нь Хялбаршуулсан тайлан гаргахаар хүсэлт гаргах боломжгүй мөн дараах шалгуурт хамрагдаж эхэлбэл Хялбаршуулсан горимоос шууд хасалт хийнэ.
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бол
ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бол
согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох үйл ажиллагаа эрхэлдэг бол
тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох үйл ажиллагаа эрхэлдэг бол
газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бол
Танай байгууллага шалгуурт нийцэж Хялбаршуулсан ААНОАТ-ын тайлан тайлагнаар болсон бол өмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохгүй.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч болсон өдрөөс эхлэн хялбаршуулсан горимоос гарна.
Танай байгууллагын тодорхойлсон албан татвар ногдуулах орлогод 1 хувиар албан татвар ногдуулна.
Татварын чөлөөлөлт, хөнгөлөлт эдлэхгүй мөн гадаад улсад ногдуулан төлсөн татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцохгүй.
Урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу улирал бүр төлөх татвараа дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сард багтаан төсөвт төлнө.
4. ААНОАТ-ын Хялбаршуулсан тайланг Маягт ТТ-02-ХГ маягтаар тайлагнана.
Yorumlar